САР ШИНИЙН БАЯР ХЭДЭНД БОЛОХ ТАЛААР ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Гандантэгчэнлин хийдээс маргааш буюу энэ сарын 21-ны мягмар гарагт 14 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллээр ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол улсын гавьяат багш, физикч Лосолын Бямбажаргалын багшийн судалгааны бүтээл, МУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны ажлын бүрэн эх хувийг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгөх үйл ажиллагаа болно.
Мөн энэ үеэр Сар шинийн баяр яг хэдэнд вэ гэдэг асуудлаар мэдээлэл өгнө гэж тус хийдээс мэдээллээ.