ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

GNNGNN
Mar 7, 2024  
 0
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд эхэллээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны долдугаар сард 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Тэгвэл анхан шатны шүүхийн тогтоолыг хяналтын прокурорууд эсэргүүцэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тодруулбал хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь  хөнгөдсөн гэж прокурорууд үзэж, эсэргүүцэл бичин, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.