АРХАНГАЙ АЙМГИЙН ИХТАМИР СУМАНД 3.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

GNNGNN
Mar 7, 2024  
 0
АРХАНГАЙ АЙМГИЙН ИХТАМИР СУМАНД 3.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

          Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 72 километрийн зайд өнөөдөр 10:34:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ сар гараад тус суманд болж буй гурав дахь удаагийн газар хөдлөлт юм. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр 4.6 магнитудын, 3-ны өдөр 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон аж.