УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА ЦАХИЛГААНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

GNNGNN
Jun 7, 2024  
 0
УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА ЦАХИЛГААНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 06 сарын 09-нөөс 2024 оны 06 сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

09-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.