АНУ-ЫН НҮДНИЙ ЭМЧ НАР УНТЭ-Т АЖИЛЛАЛАА

GNNGNN
Jun 20, 2024  
 0
АНУ-ЫН НҮДНИЙ ЭМЧ НАР УНТЭ-Т АЖИЛЛАЛАА

АНУ-д төвтэй НҮБ-д тусгай зөвлөх статустай “Вирту сан” болон УНТЭ хоорондын хамтын ажиллагаа 16 дахь жилдээ үргэлжилж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны тавдугаар сарын 19-өөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд АНУ-ийн эмч нар УНТЭ-т ажиллаж, ард иргэдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ, мэс заслыг үнэ төлбөргүй хийсэн юм.

Түүнчлэн УНТЭ-ийн эмч, резидент нарт ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд окулопластик, эвэрлэг, глауком, торлог шилэнцрийн эмгэгийн чиглэлээр нийт 201 хүнд үзлэг шинжилгээ, оношилгоо хийж, үүнээс 59 хүнд мэс засал хийсэн байна.

УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасагт шинээр нэвтрүүлэхээр зорьж буй эвэрлэг бүхэлд нь болон хэсэгчлэн  шилжүүлэн суулгах мэс заслыг нийт долоон хүнд, мөн монголд анх удаа эвэрлэгийн үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг нэг хүнд тус тус амжилттай хийж гүйцэтгэлээ. Мөн энэ үеэр МНЭН, УНТЭ хамтран хоёр багц цагийн онол практикийн сургалт зохион байгууллаа.