ӨНДӨГ, ЦАГААН БУДААНЫ ИМПОРТ БУУРЧ ГУРИЛЫН НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЖЭЭ
Монгол иргэн жилд дунджаар 180-200 ширхэг өндөг иддэг байна. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн 60 хувийг хангаж байна. Он гарснаас хойш 10.8 сая ширхэг өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 86.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн өргөн хэрэглээний голлох хүнсний нэг цагаан будаа 10.5 мянган тонныг импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.6 хувиар буурсан дүнтэй байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр таван сарын байдлаар нийт 4395.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 932.3 сая ам.доллароор буюу 26.9 хувиар өссөн дүнтэй байгаа ч зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн буурсан. Харин гурилын импортын татварыг тэглэснээс хойш нийлүүлэлт өсөж 13,9 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 155.9 дахин өссөн байна.