СҮХБААТАР ДЕПОГИЙН ХӨДЛӨХ БҮСИЙН ЗАМД ХҮН ДАЙРСАН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

GNNGNN
Feb 14, 2024  
 0
СҮХБААТАР ДЕПОГИЙН ХӨДЛӨХ БҮСИЙН ЗАМД ХҮН ДАЙРСАН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн галт тэрэгний машинч мэргэжилтэй И.А, туслах машинч Б.Л нар нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймагт байрлах Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.