БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР БҮРТГЭНЭ

GNNGNN
Feb 14, 2024  
 0
БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР БҮРТГЭНЭ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 26-29-ний өдөр www.ehalamj.mn сайтад цахимаар бүртгэх болжээ. Энэ удаагийн бүртгэлийн онцлог нь БНСУ-аас аж үйлдвэр, үйлчилгээний салбар дээр нэмэгдэж, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг салбаруудад ажилтан сонгон шалгаруулж авах бөгөөд жилийн хоёрдугаар хагаст ойн аж ахуй, уул уурхайн салбарт нэмэлт бүртгэл хийх юм байна.

Олон удаагийн визэнд шинээр нэмэгдсэн нөхцөл болон бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Мульт визний хугацаа 3 болон 5 жил болон өөрчлөгдсөн болно. /Олон удаагийн визний нөхцөл хангасан иргэн шууд 3 жилээс эхлэнэ/
  • БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19 наснаас доош насны хүүхэд) 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
  • Хүчинтэй хугацаа /1 удаа оршин суух хугацаа: 3, 5 жилийн олон удаагийн виз /90 хоног