ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ЗӨРЧЛИЙГ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД УРАМШУУЛАЛ ОЛГОНО

GNNGNN
Feb 14, 2024  
 0
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ЗӨРЧЛИЙГ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Цагдаагийн байгууллагаас Сар шинийн баярын өдрүүдэд гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Б.Очирбат замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг мэдээлсэн тохиолдолд иргэнд урамшуулал олгох талаар мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал "Зөрчил мэдээлсэн иргэд урамшуулал авах боломж бүрдэж байгаа. 2023 онд урамшууллын журам батлагдсан. Технологийн ажлууд бүрэн дууссаны дараа хэрэгжиж эхэлнэ" гэлээ.