СОНГУУЛИЙН ХЭСГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАРЛАНА

GNNGNN
Feb 14, 2024  
 0
СОНГУУЛИЙН ХЭСГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАРЛАНА

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталсан. Тэгвэл уг хуваарийн дагуу ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг байгуулж хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах юм. Түүнчлэн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал сонгуулийн өдрийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар хэлтэс-т хүргүүлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 03-ны өдрийн дотор хүргүүлэх юм. 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах юм. Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ. Харин иргэний шилжилт хөдөлгөөний санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс буюу 2024 оны зургадугаар сарын 29-нөөс буцаан сэргээх юм.