СУДАЛГАА: ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН РЕЙТИНГ БУУРАХАД УТАА, ТҮГЖРЭЛ, АВТОМАШИНЫ ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ НӨЛӨӨЛЖЭЭ

"MEC" судалгааны байгууллагаас улстөрчдийн рейтинг, үйл ажиллагааны талаар санал асуулга явуулж, нийтэд танилцуулдаг билээ. Тэгвэл хоёрдугаар сарын судалгааны үзүүлэлт гарсан байна. Тухайлбал, хотын дарга Х.Нямбаатарын рейтинг өнгөрсөн нэгдүгээр сарынхаас 0.3 хувиар буурсан байна. Энэхүү судалгааг нийслэл, орон нутгийн сонгуулийн насны иргэдийн дунд түүврийн аргаар явуулсан аж.
ТҮҮНИЙ РЕЙТИНГ БУУРАХАД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС:
-Утаа, угаарталт 30 хувь
-Түгжрэл 21 хувь
-Автомашины дугаар олгохгүй байгаа явдал 16 хувь
-Автомашины татвар нэмсэн 13 хувь тус тус нөлөөлжээ.
ХАРИН ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨГСӨН ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
-Торгуультай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй - 27 хувь
-Хот тохижилт - 23 хувь
-Утааг бууруулахад ажиллаж байгаа - 16 хувь гэжээ.