ВАЛЕНТИНЫ ШОКОЛАД СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД БАЙГААГҮЙ ӨНДӨР ҮНЭТЭЙ БОЛЖЭЭ

GNNGNN
Feb 14, 2024  
 0
ВАЛЕНТИНЫ ШОКОЛАД СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД БАЙГААГҮЙ ӨНДӨР ҮНЭТЭЙ БОЛЖЭЭ

Гэгээн Валентины өдрийг шоколадгүйгээр төсөөлөх аргагүй. Гэвч энэ жил какао, элсэн чихрийн үнээс шалтгаалан шоколадны үнэ урьд өмнө нь байгаагүйгээр өндөр үнэтэй болжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Гана болон Зааны ясан эрэгт цаг агаар муудсанаар ургацын хэмжээ эрс багасч, какаоны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн.Какаоны фьючерс оны эхэн үеэс бараг 40 хувиар өсч, Пүрэв гаригийн байдлаар нэг тонн нь 5874 ам.долларт хүрсэн байна. Энэ нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт юм. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь Эль-Нино нэрт цаг агаарын үзэгдэл ажээ. Эль-Ниногийн цаг агаарын үзэгдэл Зүүн өмнөд Ази, Энэтхэг болон Африкийн зарим хэсэгт хуурай температурыг авчирсан. Үүний улмаас өнгөрсөн жил ч бас элсэн чихэр, какаоны үнэ өссөн байна. 

Харих Европ, Хойд Америкийн зах зээлд шоколадны худалдан авалт өндөр хэвээр байгаа бол Азид эрэлт хэрэгцээ нь эрс багассан байна.