2026 ОНД МОРИНООС УНАЖ 1 ХҮҮХЭД ХҮНД БЭРТЭЛ АВЧ, 2 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

GNNGNN
Apr 20, 2026  
 0
2026 ОНД МОРИНООС УНАЖ 1 ХҮҮХЭД ХҮНД БЭРТЭЛ АВЧ, 2 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

ХГБХХЕГ: 2026 онд мориноос унаж 1 хүүхэд хүнд бэртэл авч, 2 хүүхэд нас барсан гэж мэдээлсэн байна. Тодруулбал Засгийн газрын 2019 оны “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоол, 2025 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хугацаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулахыг хориглосон байдаг.

Гэвч 2026 он гарсаар:

  • 3 хүүхэд ахуйн хүрээнд,
  • 1 хүүхэд хурдан морины бэлтгэлийн үед мориноос унаж хүнд гэмтэл авсан бол,
  • 1 хүүхэд морины ажил хийх үед,
  • 1 хүүхэд ахуйн хүрээнд мориноос унаж нас барсан байна.
  • Тухайлбал 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн нэр бүхий суманд хууль бусаар зохион байгуулагдсан хурдан морины үсэргээний үед таван настай хүүхэд мориноос унаж хүнд гэмтэл авсан. 

Иймд, эцэг эх, асран хамгаалагч, уяач, бүх шатны засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллагаас хориглосон хугацаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулахгүй байх, хяналт тавих хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахыг анхааруулж байна