ЗАМЫН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙН 5 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

GNNGNN
Jul 25, 2024  
 0
ЗАМЫН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙН 5 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэр, Хасбаатарын гудамжны авто замыг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 07 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж авто зам өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх болсон тул нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулжээ.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ч:25 "Тоосгоны үйлдвэр - Их тойруу - 3,4 хороолол"
  • Ч:51 "3,4 хороолол - МУИС - Дүнжингарав худалдааны төв"
  • Ч:52 "3.4 хороолол-Тэнгис к/т- Зайсан"
  • Ч:18А "3,4 хороолол-6-р бичил хор-Ард кинотеатр - ТЭЦ 3" /Баруунтойрог/
  • Ч:18Б "3,4 хороолол-Бичил 6-р хор-ТЭЦ 3 - Цэцэг төв" (Баруун тойрог)