ЖУУЛЧДЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ХОЁР САР, 24 ЦАГААР ЭРГҮҮЛД ГАРНА

GNNGNN
Jun 3, 2024  
 0
ЖУУЛЧДЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ХОЁР САР, 24 ЦАГААР ЭРГҮҮЛД ГАРНА

Онгоцны буудалд буутай, нохоотой цагдаа нар ажиллаж буй бичлэг цахим орчинд түгээд буй. Үүгээр "Жуулчдыг үргээх нь", "Бусдыг айдаст автуулж байна" гэх мэтийн шүүмжлэл өрнөж, цагдаагийн байгууллага чухам ямар шалтгаанаар ийм хэлбэрийн эргүүлд гарах болсон нь анхаарал татаад байна.

ТЭГВЭЛ, ЭНЭ ТАЛААР ЦЕГ-ААС ТОДРУУЛАХАД "ГАДААДЫН ИРГЭД, ЖУУЛЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛД "ЧИНГИС ХААН" НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ БОЛОН УБТЗ-ЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ БУУДАЛД ЗУРГАДУГААР САРЫН 2-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ЭРГҮҮЛ ХИЙЖ БУЙ.

Хоёр сарын хугацаанд, 24 цагаар ажиллах төлөвлөгөөтэй. Дэлхийн бусад оронд байдаг жишиг.

Ингэхдээ нохой болон нэг бүрийн тусгай хэрэгсэлтэй эргүүлд гарна.

Харин нэг бүрийн тусгай хэрэгсэлд галт зэвсэг орохгүй. Резин, хуванцар сумтай болон амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу зэрэг хамаарна" гэлээ.