АРАВДУГААР БАНЧИН ЛАМЫН БҮТЭЭЛҮҮДИЙН ТҮҮВЭР МОНГОЛД АНХ УДАА ХЭВЛЭГДЛЭЭ

GNNGNN
Feb 2, 2024  
Feb 2, 2024 - 06:04
 0
АРАВДУГААР БАНЧИН ЛАМЫН БҮТЭЭЛҮҮДИЙН ТҮҮВЭР МОНГОЛД АНХ УДАА ХЭВЛЭГДЛЭЭ

Аравдугаар Банчин ламын буддын шашны тухай түүвэр бүтээлүүдийн сонгомол орчуулга бүхий номыг МУИС-ийн номын санд хандивлалаа.Хятад, Монголын хамтарсан "Аравдугаар Банчин ламын бүтээлийг орчуулах, хэвлэх төсөл"-ийн хүрээнд “Аравдугаар Банчин ламын буддын шашны тухай түүвэр бүтээлүүд (сонгомол орчуулгууд)” номыг МУИС-ийн номын сан, МУИС-ийн Хэл, утга зохиолын сургууль, Шашны дээд сургууль, Үндэсний их сургуулийн номын санд 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр бэлэглэн гардуулав.Ном гардуулах үйл ажиллагаанд "Аравдугаар Банчин ламын бүтээлийн орчуулга, хэвлэх төсөл”-ийг хариуцсан ажилтан Н.Гэгээнбарс, Нархажид сүмийн Тэргүүн хамба Д.Мэндбаяр, Нархажид сүмийн менежер Э.Золбоо, Их Хүрээ хийдийн Тэргүүн хамба З.Санждорж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Жэжяны Худалдааны танхимын

Ерөнхий нарийн бичгийн дарга Вэнь Ши, Монгол-Хятадын Соёл, боловсрол, аялал жуулчлалын солилцооны төвийн дарга Жу Жинхуй, МУИС-ийн оюутны хөгжил эрхэлсэн проректор, дэд дарга /профессор/ Г.Галбаяр, МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэн /PhD, дэд профессор/ нар оролцсон юм. Энэхүү ном нь Хятадад Төвд, Хятад хэл дээр орчуулагдан хэвлэгдэж байсан бөгөөд уг хувилбараас нь Хятад, Монголын эрдэмтэд, мэргэжилтнүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамтран ажиллаж орчуулжээ. Ингэхдээ эхлээд уйгар-монгол бичиг рүү буулгаж, дараа нь кирилл монгол бичиг рүү хөрвүүлэн гаргасан. Тус сонгомол орчуулгын ном нь Буддын шашны их удирдагч Аравдугаар Банчин ламын гэгээн дурсгалыг хүндэтгэж буй үйл ажиллагаа төдийгүй Хятад, Монголын мөнхийн найрамдалд зориулсан ерөөл, билэг болно.Энэ жил Аравдугаар Банчин ламын таалал төгссөний 35 жилийн ой, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Хятад, Монголын найрамдлын гэрээг шинэчлэн байгуулсны 30 жил, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Монгол Улсад айлчилсны 10 жилийн ой тохиож байгаа билээ.