СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ГЭХ ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

GNNGNN
Jul 25, 2024  
 0
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ГЭХ ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байсан иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай мэдээлэл энэ сарын 23-нд цахим сүлжээнд цацагдсан.  Уг мэдээллийн дагуу тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota Harrier ” маркийн автомашиныг 52 настай иргэн Д жолоодож явж байсныг тогтоожээ. Тухайн машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явснаа хүлээн зөвшөөрсөн байна. Зөрчлийг харьяаллын дагуу шалгаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.