ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “В.ПУТИНИЙН” ЖИРГЭЭ 10 САЯ ХАНДАЛТ АВЧЭЭ

GNNGNN
Feb 14, 2024  
 0
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН   “В.ПУТИНИЙН” ЖИРГЭЭ 10 САЯ ХАНДАЛТ АВЧЭЭ

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Fox News сувгийн хөтлөгч асан Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Украинтай хийж буй дайнтай холбоотой байр сууриа илэрхийлэх үеэрээ Ороын үе үеийн эзэнт гүрнүүд Украины орчин үеийн хил хязгаарыг хэрхэн бүрдүүлж байсан талаар ярьсан байдаг. Уг ярилцлагын дараахан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны твиттер хаягаараа оруулсан жиргээ дотооддоо төдийгүй олон улсын анхаарлыг татаж, гаднын хэвлэлүүд түүний жиргээг онцолж байна.

Тодруулбал, "Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” хэмээсэн байна. Түүний уг жиргээ арван сая гаруй хүнд хэдий нь хүрчээ. Тэрээр дахин жиргэхдээ "10.000.000 гэдэг бол дэлхийн нийт монголчуудын тоо юм. Хоёрхон хоногт 13.000 илүү нэмэгдсэн шинэ дагагч нартаа баярлалаа. Хамтдаа зүтгээд байж дээ" гэжээ.