УИХ-ЫН ДАРГЫН БУРУУ УНШСАН ХУУЛИЙН ЗААЛТ

GNNGNN
Nov 12, 2024  
 0
УИХ-ЫН ДАРГЫН БУРУУ УНШСАН ХУУЛИЙН ЗААЛТ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдүүлэхдээ хууль зохиож уншсан хэрэгт холбогдоод байна.

Ардчилсан намыхан: “2025 оны төсвийн хэлэлцүүлгийн явцад төхөөрөмжөөр шалтаглаж, олон дахин санал хураалгасан. Улмаар Ардчилсан намынхны гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг гар өргүүлэх зэргээр будилаантуулсан. Санал нь босоод ирвэл төхөөрөмж рүү чихэж, хурлыг завсарлуулах хүртэлх арга хэмжээнд хүргэдэг” гэв.

Мөн өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы индэр дээрээс гишүүдэд хууль уншиж өгсөн.

Энэ үедээ хуулийг дараах байдлаар зохиож уншжээ.

Буруу уншсан заалт: 13.2 Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. УИХ-ын гишүүнээс гаргасан горимын саналаар нэгээс илүү саналаар санал хураалт явуулахгүй. Дараагийн гишүүн горимын санал гаргахад түүгээр бас нэг удаа санал хураалгана гэсэн заалт нь байж байгаа” гэжээ.

Зүй нь: 13.2.Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. Хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар, мөн тухайн санал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаа бол санал хураалт явуулахыг хориглоно” гэж заажээ.

УИХ-ын даргын энэхүү үйлдэл Үндсэн хууль зөрчсөн хэрэг гэгдэж байна.