Ж.СОРОНЗОНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦААСАН

GNNGNN
Feb 14, 2024  
 0
Ж.СОРОНЗОНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦААСАН

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 6-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн. Тэгвэл хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байна.

Сануулахад Ж.Соронзонг сургуулийнхаа үйлчлэгч эмэгтэйд гар хүрсэн, нэр бүхий сэтгүүлчтэй холбоотой ёс зүйгүй мэдээлэл хийсэн үйлдэлтэй нь холбогдуулан Засгийн газраас хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан байдаг.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн тус хуулийн 13 дугаар зүйлийн 14-т зааснаар /бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан/ гэх хэрэгт мөрдөн шалгаж байгаа юм.