БООМТЫН САЙД Б.ТУЛГА: ТЯНЬЖИН БООМТОД ЧИНГЭЛЭГ ГАЦСАН АСУУДЛААР ХЯТАДЫН ТАЛ РУУ 4 САРААС ХОЙШ ХҮСЭЛТ ӨГСӨН Ч ХАРИУ АЛГА

GNNGNN
Jun 7, 2024  
 0
БООМТЫН САЙД Б.ТУЛГА: ТЯНЬЖИН БООМТОД ЧИНГЭЛЭГ ГАЦСАН АСУУДЛААР ХЯТАДЫН ТАЛ РУУ 4 САРААС ХОЙШ ХҮСЭЛТ ӨГСӨН Ч ХАРИУ АЛГА

Тяньжин төмөр замын өртөөд 5450 орчим чингэлэг Монгол руу тээвэрлэхээр хүлээгдэж байгааг Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлэв.

Боомтын сайд Б.Тулга энэ асуудлаар "Энэ зургаадугаар сар гарснаас хойш 2 өдөр 1 чингэлэг гардаг байдал үүсэж байна. Тиймээс гадаад хэргийн яам, тээврийн яам болон боомтын захиргаа зэрэг маш олон газраас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа.

Хятадын тал руу өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хүсэлт тавьсан.  Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирүүлээгүй

Тиймээс хувийн хэвшлийн компаниудад төмөр замаар биш авто замаар ачаа татахыг уриалж байна. Өмнө нь өдөрт хоёр нэг галт тэрэг ирдэг байсан бол одоо хоёр өдөрт нэг ирж байна. Нэг галт тэрэг 100 орчим чингэлэгтэй. Энэ нь Тяньжин боомтын гацааг улам нэмнэ.

Өчигдрийн байдлаар тус боомтод 10 мянга гаруй чингэлэг гацсан байна гэх мэдээг өгсөн. Энэ нь цар тахлын үеийн гацсан чингэлэгтэй ойролцоо гэсэн үг.

Тиймээс Хятадын талтай бүх шугамаар хамтарч ажиллах шаардлагата байна. Боомт хооронд харилцаад энэ асуудал шийдэгдэхгүй байна. Яагаад гацаа үүссэн талаар огт мэдээлэл өгөхгүй байгаа. Техник юм уу боомтын үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Хятадын талаас ирсэн чингэлгийг галт тэрэг, автомашинаар нэвтрүүлэхэд асуудал үүсээгүй гэв.