ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ СУРАГЧДЫН 262 ЦАХИЛГААН МОТОЦИКЛЫГ ЖУРАМЛАЖ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн скүүтер, мопед, цахилгаан мотоциклыг авто замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Өнөөдрийн байдлаар нийслэлд долоон аж ахуй нэгжийн 36,468 ширхэг скүүтер, цахилгаан скүүтер болон мопед үйлчилгээнд гарч байгаа аж. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас дараах шалгалтын ажиллагааг явуулж дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Тодруулбал, E-Mongolia системд бүртгүүлээгүй удсан, бүрэн бус эвдрэлтэй тээврийн хэрэгслийг дахин үйлчилгээнд гаргасан зэрэг зөрчлүүд бүртгэгдсэн байна.
Удаа дараа зөрчил гаргасан хоёр аж ахуй нэгжийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаар хугацаатай албан мэдэгдэл өгсөн байна. Мөн хууль дүрмийн дагуу эцэг эх, асран хамгаалагч нар 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтер, мопед унуулахыг хориглодог бөгөөд энэ төрлийн зөрчлийг хянах чиглэлээр гудамж замд 150 нийтийн цагдаа ажиллаж байна.
Алба хаагчид одоогоор 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер, мопед жолоодсон 160 гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанаас хойш түрээсийн скүүтертэй холбоотой 78 осол бүртгэгдсэн бол хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцсон 262 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.
