З.ЭНХБОЛД ₮40 САЯЫН ТОРГУУЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ДАВЖ ЗААЛДЖЭЭ

GNNGNN
May 10, 2024  
 0
З.ЭНХБОЛД ₮40 САЯЫН ТОРГУУЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ДАВЖ ЗААЛДЖЭЭ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх /2024.03.13/-нд болж, гэм буруугийн дүгнэлтээ гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон билээ.

З.Энхболд шүүх танхимаас гарч ирээд хэвлэлд ярилцлага өгөхдөө "Давж заалдах шатны шүүхэд хандана" гэдгээ илэрхийлж байсан юм. 

Тэгвэл тэрбээр, энэ дагуу 40 сая төгрөгийн торгуулийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Харин Б.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд хандаагүй байгаа аж.