ГАДААД ИРГЭН МОНГОЛД АЯЛЖ БАЙХДАА ЗОДУУЛЖЭЭ
Томас Гарон Да Силва нэртэй Франц гаралтай Канад улсын иргэн Монголоос Португал хүртэл дугуйтай аялж байгаа аж. Тэр энэхүү аяллаа “Торгоны зам” хэмээн нэрлэсэн байна.
Гэвч тэрбээр Төв аймгийн Өндөрширээт суманд хээр буудаллаж байхдаа хүнд зодуулсан талаар сошиал хаяг дээрээ пүрэв гарагт /2024.05.09/ нийтэлжээ.
Да Силва “Дорнодоос мэдээлж байна. Дөрөвдүгээр сарын 29-нд, дугуйтай 200 км аялсныхаа дараа би хэрцгийгээр зодуулсан тул аяллаа зогсоохоос өөр аргагүй боллоо. Өндөрширээт сумын ойролцоо шөнө хээр буудаллаж байхдаа зодуулсан. Дараагийн өдөр нь цочмог гастроэнтеритийн улмаас тус суманд гурван өдрийн турш эмчлүүлж хэвтсэн. Биеэсээ их хэмжээний ус алдсан учраас Улаанбаатар хотод хүргэгдэн эмчилгээгээ үргэлжлүүлсэн юм. Нухацтай бодож үзэн, эмчийн зөвлөсний дагуу би дугуйтай аяллаа зогсоолоо. Торгоны зам аяллыг цуцлаагүй хойшлуулсан. Одоо би Канадад буцаж ирсэн, энд энэ зун юу хийхээ төлөвлөнө. Дэмжиж байсанд баярлалаа” гэсэн байна.