ЭНЭ САРД ТАТВАРЫН ОРЛОГЫН 7.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НАМУУДАД ШИЛЖҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

ЭНЭ САРД ТАТВАРЫН ОРЛОГЫН 7.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НАМУУДАД ШИЛЖҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

GNNGNN
May 5, 2025  
 0
ЭНЭ САРД ТАТВАРЫН ОРЛОГЫН 7.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НАМУУДАД ШИЛЖҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хууль нь намуудын ил тод байдал, жендерийн тэгш байдал, дотоод ардчилал зэрэг шаардлагуудыг тавьж, эдгээрийг хангаагүй бол намууд төрөөс санхүүжилт авах боломжгүй болох заалттай байна

Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн нам, эвсэлд дөрвөн жилийн хугацаанд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг

Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авсан намууд:

  • МАН: 2.8 тэрбум төгрөг,
  • АН: 2.1 тэрбум төгрөг,
  • ХҮН нам: 993 сая төгрөг,
  • Үндэсний эвсэл: 446 сая төгрөг,
  • Иргэний зориг ногоон нам: 455 сая төгрөг,
  • Шинэ нэгдсэн эвсэл: 312 сая төгрөг,
  • Үнэн ба зөв нам: 250 сая төгрөг

Нийтдээ 7.4 тэрбум төгрөг татвар төлөгчийн мөнгөнөөс намууд руу шилжих болно

Гэхдээ, улс төрийн намуудад тавьсан шалгуур үзүүлэлтүүдийг аудитын байгууллагаар баталгаажуулж, СЕХ-д тайлагнаж, Үндэсний аудитын байгууллагаар мөн баталгаажуулах шаардлагатай