ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ, ХОТЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдахаар тов тараажээ. Хуралдаанаар хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх эсэх болон нөөцийн махны асуудлыг хэлэлцэх аж.Одоогоор хурлын цаг тодорхойгүй байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гарагт нөөцийг махыг нийслэлийн хүн амын хэрэгцээт түвшинд бэлтгээгүй махны үнэ өсгөсөн, 2500 тн нөөцийн мах алга болсон зэрэг шалтгаанаар хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө цахимаар мэдэгдсэн билээ. Харин Х.Нямбаатар ажлаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгөхөө мэдэгдээд буй.
Нөөцийн мах бэлтгэлийн тухайд,
- 2020 онд хамгийн их буюу 13 мянган тонн бэлтгэж байжээ.
- 2022-2023 онд 12 ААН 7858 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 5369 тонн махыг борлуулжээ.
- 2023-2024 онд долоо ААН, байгууллагын 6198 тонн нөөцийн махыг худалдаанд гаргаж, 6050 тонн махыг борлуулжээ.
- 2024-2025 онд 10 ААН байгууллага 8380 тонн нөөцийн мах бэлтгэж, 6768 тонныг борлуулсан байна.
- Энэ онд есөн ААН 5016 тонн нөөцийн мах бэлтгэн борлуулж байжээ.
