Б.ЧОЙЖИЛСҮРЭН: УВСЫН 100 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН АЖИЛД САЙДЫН БАГЦААСАА ₮2 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН

GNNGNN
Jul 30, 2025  
 0
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: УВСЫН 100 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН АЖИЛД САЙДЫН БАГЦААСАА ₮2 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН

Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд орон нутаг болон улсын төсвөөс 22 тэрбум төгрөг зарцуулсан тухай Эрчим хүчний сайд, Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн TV9 телевизийн шууд дамжуулалтын үеэр дурджээ.

Тэрбээр “Бид Увс аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд багагүй хичээл зүтгэл гаргасан. Тухайлбал, 1400 гаруй хүн биет болон биет бусаар 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хандивлажээ. Энэ мэтчилэн нутгийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд хүн бүр бололцоо, хүчээрээ сэтгэл, зүрх, цаг, хүч хөдөлмөрөө зарцуулсан.

Ойн арга хэмжээг угтаж бид орон нутгийн болон улсын төсвийн 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн наадмын талбай, морь барианы газар зэрэгт зарцуулсан. Тухайлбал, 4.5 тэрбум төгрөгөөр Цэнгэлдэх орчмын газрыг тохижуулж, дэд бүтцийг шийдвэрлэх ажил хийсэн. Энэ ажлыг хийхэд чухал нөлөө үзүүлсэн хүмүүс бол Барилга хот, байгуулалтын сайд асан Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар. Бид гурав нийлж 4.5 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт суулгасан.  

Мөн Улаангомын Төв цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гарсан" гэв.