ЗАМЫН ӨНДРИЙН ХЯЗГААРЛАЛТ УНАЖЭЭ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унаж хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 эгнээ хаагдсанаас хөдөлгөөний ачаалал нэмэгджээ.
Тухайн хэсгийг сонгож хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж аюулгүй хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.