АРХАНГАЙ, ХЭНТИЙ ЗЭРЭГ 10 АЙМАГТ МАЛЫН ЦЭЦЭГ, МЯЛЗАН ӨВЧИН БҮРТГЭГДЖЭЭ
Манай улсад мал, амьтны өвчлөл нилээдгүй тохиолддог. Тэгвэл өнөөдрийн байдлаар 10 аймагт малын цэцэг, мялзан гэх өвчлөл бүртгэгдсэн байна. Тодруулбал,
Архангай, Дундговь, Хэнтий, Өвөрхангай, Төв аймагт малын цэцэг өвчин гарсан бол Хэнтий, Дархан-Уул аймагт бог малын мялзан өвчин, Өмнөговь, Сэлэнгэ аймагт гахайн африкийн мялзан өвчин бүртгэгджээ. Иймд тухайн бүс нутаг дахь сумдуудад өвчин дамжихаас сэргийлж малын шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах арга хэмжээг орон нутгийн удирдлагууд аваад байна.
Ташрамд дуулгахад малын цэцэг өвчин нь дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг бөгөөд арьс, салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд цочмог хүнд халдварт өвчин юм. Харин мялзан өвчин нь амьтны төрөл, үүлдэр вирусийн хоруу чанар, хавсарсан халдвар зэргээс шалтгаалан эмнэлзүйн шинж тэмдгийн илрэл, өвчлөл, хорогдол янз бүр байдаг аж.