ДУНАЙ МӨРӨН ХАЛЬЖ, УНГАРЫН ПАРЛАМЕНТЫН ОРДОН ҮЕРТ АВТЖЭЭ

GNNGNN
Sep 20, 2024  
 0
ДУНАЙ МӨРӨН ХАЛЬЖ, УНГАРЫН ПАРЛАМЕНТЫН ОРДОН ҮЕРТ АВТЖЭЭ

Унгарын нийслэл Будапешт хотод  Дунай мөрөн эргээсээ хальж, гудамж үерт автжээ. Мөн үер Унгарын парламентын ордныг бүрхэж буй бичлэгийг Censor.NET нийтэллээ.

Харин Унгарын нийслэлд болж буй үерийн гамшиг маргааш буюу есдүгээр сарын 21-ний орой дээд цэгтээ хүрнэ гэж тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдэв.

Мөн Европын хэд хэдэн оронд үер болсон байна. Тодруулбал, Румын, Чех, Польш, Австри, Унгар, Словак, Герман, Молдав зэрэг орнуудад үер нөлөөлж байгаа аж. Үерийн улмаас 23 хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.