УВС АЙМАГТ ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ОСГОЖ НАС БАРЖЭЭ

GNNGNN
Mar 4, 2024  
 0
УВС АЙМАГТ ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ОСГОЖ НАС БАРЖЭЭ

Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн цэргийн ангийн ахлагч цолтой Б нь харуулын ээлжээс буугаад буцаж явах замдаа осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Урьдчилсан байдлаар түүний нас барах шалтгаан нь осголт гэж үзэж буй.

Түүнтэй хамт хошууч Л, жолооч С, аж ахуйн дарга, ахлагч Ц.Б нар ээлж хүлээлцүүлээд явсан бөгөөд буцах замдаа батлагдсан маршрутаас гарч хилийн харуулаас буусан талийгаач Б-гийн найзын очиж архидсан ажээ. Айлаас гараад явсан тэд замдаа машиныхаа түлхүүрийг гээж хээр хоносон гэх. Өглөө нь зарим нь хилийн цэргийн анги руу алхсан бол гурав нь машиндаа үлджээ. Улмаар талийгаач Б нь ганцаараа алхаж үлдсэн хоёр нь айл бараадсан байна. Ингээд Б.Б-г анги, салбартаа очоогүй учраас эрэн хайх ажиллагаа явуулж, энэ сарын 1-2нд шилжих шөнө хээр осгосон байхад нь олжээ. Түүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч эмчилгээ авч чадалгүй нас баржээ. 

Орон нутгийн хууль хяналтын болон хил хамгаалах байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ийм харамсалтай явдал болсон нь үнэн” гэсэн юм. 

Эх сурвалж: Unuudur.mn