ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААР

GNNGNN
Mar 4, 2024  
 0
ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААР

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2024 оны 03-р сарын 03-ны 20 цагаас 03-р сарын 04-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -15...-20 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус, бусад нутгаар -5...10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

2024 оны 03 дугаар сарын 05-наас 2024 оны 03 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

05-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 07-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, талын нутгаар, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.