УОК: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 11 АНГИ НЭГТГЭЛИЙН 200 ГАРУЙ АЛБА ХААГЧ ТӨВ БОЛОН ДОРНОД АЙМАГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

GNNGNN
Mar 4, 2024  
 0
УОК: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 11 АНГИ НЭГТГЭЛИЙН 200 ГАРУЙ АЛБА ХААГЧ ТӨВ БОЛОН ДОРНОД АЙМАГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

УОК, ЦУОШГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-иос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар тогтмол мэдээлэл өгч байгаа. Цаг уурын орчны шинжилгээний газраас 10 хоногийн мэдээлэл өгч байна.

УОК-ийн 3 дугаар  хурлаас гарсан шийдвэрээр Зэвсэгт хүчний 11 анги нэгтгэлийн 200 гаруй алба хаагч Төв болон Дорнод аймагт үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагаас хүн хүч нэмэгдэн ажиллаж байна.

Өвөлжилт хүндэрсэн 15 аймагт өнгөрсөн өдрүүдэд 3000 гаруй айлыг түлээ түлшээр хангасан. 15 аймгийн хэмжээнд зам даваа хаагдсаныг шуурхайгаар ажиллаж зам гаргаж байна. Өнөөдрийн байдлаар 88 мянга 340 км зам гаргах ажлыг хийсэн байна. Харин малын хорогдол 3 сая гарсан.

Хамгийн их мал хорогдож байгаа газар Хэнтий, Төв, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймаг байна. Нэн хүндэрсэн аймгууд руу гурил, цагаан будааг тээвэрлэн хүргэж байна. Одоогоор Архангай, Баянхонгор, Завхан аймаг руу тусламжийн бараа очсон байгаа. Хүнсний болон эд материалын тусламж бараа хүрч байгаа" гэлээ.