УСАРХАГ БОРООНЫ УЛМААС 4 БАЙШИН, 4 ГЭР УСАНД АВТЖЭЭ
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3, 6, 7, 8 дугаар багт зургаадугаар сарын 04-ний өдрийн 18:50-19:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 4 айлын байшин, 4 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 4 айлын байшинд орсон 8 тонн усыг соруулж, 4 гэрийн усыг гадагшлуулж 6 (2 нь хүүхэд) иргэнийг аюулгүй газарт хүргэсэн байна.