БУСДАД ЗОДУУЛСАН ГЭХ Э.САНЧИРДАМБА ХАНДАЛТ АВАХААР ХУУРАМЧ БИЧЛЭГ ЦАЦСАН БАЙЖ МАГАДГҮЙ БӨГӨӨД ЦАГДАА ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

GNNGNN
Feb 26, 2024  
Feb 26, 2024 - 09:16
 0
БУСДАД ЗОДУУЛСАН ГЭХ Э.САНЧИРДАМБА ХАНДАЛТ АВАХААР ХУУРАМЧ БИЧЛЭГ ЦАЦСАН БАЙЖ МАГАДГҮЙ БӨГӨӨД ЦАГДАА ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Энэ сарын 24-ний шөнө юүтүбэр Санчир буюу иргэн Э.Санчирдамба нь бусдад зодуулж, хүнд бэртсэн гэх агуулгатай бичлэгийг өөрийн цахим сүлжээндээ оруулсан.

Үүний дараа түүнийг нас барсан гэх мэдээлэл гарсан бөгөөд тус мэдээллийг ташаа болохыг холбогдох байгууллагаас мэдэгдсэн.

Тэгвэл Э.Санчирдамба бусдад зодуулсан гэх хэргийн гомдол, мэдээллийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар Э.Санчирдамба нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг, тайлбар өгөөгүй байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Э.Санчирдамба нь 200 мянган дагагчтай бөгөөд үүний дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байдаг аж