ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС УЛСЫН СУРГУУЛИУДАД ТҮРЭЭСИЙН ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛАХГҮЙ

GNNGNN
Jun 5, 2024  
 0
ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС УЛСЫН СУРГУУЛИУДАД ТҮРЭЭСИЙН ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛАХГҮЙ

БШУ-ны яамнаас 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтийг дүгнэх хурлаа хийлээ. Үүгээр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчийн сургуулиудад тулгамдаж байгаа асуудлуудын хүрээнд ирэх хичээлийн жилд шинэчлэл хийхээ мэдэгдлээ.

Тодруулбал, Сургуулиудад хоол зүйчдийг бэлтгэж байгаа бөгөөд мөн түрээсийн гал тогоотой байсан 110 гаруй сургуулийг өөрийн гал тогоотой болгох ажлыг ирэх хичээлийн жил гэхэд дуусгахаар болсон талаар мэдээллээ. Учир нь нэг хүүхдэд улсаас төсөвлөсөн 1500 төгрөгийн хоолны зардлын 500 төгрөг нь хоолны газрын түрээсийн зардалд очдог байна.