УНГАР, АНГЛИ, АВСТРАЛЬ ЗЭРЭГ УЛСУУДЫН ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛД ЖҮЖИГЧИН П.БАТТӨР АТИЛЛАГИЙН ДҮРД ТОГЛОХООР БОЛЖЭЭ

GNNGNN
May 23, 2024  
 0
УНГАР, АНГЛИ, АВСТРАЛЬ ЗЭРЭГ УЛСУУДЫН ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛД ЖҮЖИГЧИН П.БАТТӨР АТИЛЛАГИЙН ДҮРД ТОГЛОХООР БОЛЖЭЭ

Жүжигчин П.Баттөр болон найруулагч Б.Баяр, зохиолч Н.Эрдэнэбат нар Унгар, Англи, Австраль зэрэг улсуудын хамтарсан уран бүтээлд оролцохоор болжээ.

Энэхүү киноны зохиолыг монгол зохиолч бичиж, найруулагчаар нь мөн монгол хүн ажиллах бөгөөд гол дүрд буюу Хүн Гүрний Их Хаан Атиллагийн дүрд жүжигчин П.Баттөр тоглох аж. Олон улсын уран бүтээлчид нэгдэн хийж байгаа энэхүү кино төсөл нь Монгол уран бүтээлчдээр ахлуулахаар болсон байна. 

Сонирхуулахад, Жүжигчин П.Баттөрийн хувьд өмнө нь Унгар, Англи, Австрали зэрэг улсуудын хамтарсан "1242 Geteway to the West" уран сайхны кинонд Гүюг хааны дүрийг бүтээж байсан бөгөөд энэ удаад мөн гаднын уран бүтээлд хүч сорихоор болжээ.