Ч.УРАНХОЛБОО: ГАЛА ХАМТЛАГ ТОГЛОЛТЫН ТОВ ГАРГАСАН БАЙГАА
Монголын рок попын уран бүтээлчид, хамтлаг дуучид сонсогч фэнүүддээ зориулан ээлж дараалан тоглолтоо зохион байгуулж буй. Тэгвэл цахим орчинд "Гала" хамтлагийг тоглолтоо хийх хүсэлт илэрхийлсэн нийтлэл гарсан бөгөөд үүнд тус хамтлагийн гишүүн Ану буюу дуучин Ч.Уранхолбоо хариу өгчээ.
Тэрбээр, "Гала хамтлаг төлөвлөсөн зүйлтэй, тоглолтын тов гаргасан байгаа" гэжээ.
Эргэн сануулахад, Гала хамтлаг нь 2004-2007 оны хооронд уран бүтээлээ туурвиж байсан Монголын охидын хамтлаг юм. Поп, электро урсгалаар уран бүтээлээ хийж байсан. Хамтлаг уран бүтээлээ туурвиж байх хугацаандаа хоёр цомог, нэг бие даасан тоглолт хийж байсан нь тухайн үеийнхээ жагсаалтуудыг тэргүүлж байсан юм.