УСАНД СЭЛЭЛТИЙН ТАМИРЧИН Э.ЭРХЭС МОНГОЛ УЛСЫН РЕКОРД АМЖИЛТЫГ ДАХИН ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
АНУ-ын Норт Каролинад болсон Усанд сэлэлтийн ДАШТ-ий эрх олгох болон Үндэсний олимпын багийн сорил (Olympic Team Trials) буюу Martha Mckee Charlotte Open in Charlotte NC нээлттэй тэмцээнд ОУХМ Э.Эрхэс амжилттай оролцож, 100 метрт араар даллах сэлэлтийн төрөлд 58.41 секундийн амжилтыг гаргаж, өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын Рекорд амжилтыг дахин шинэчлэн тогтоожээ.
Мөн Speedo Sectionals-Indianapolis тэмцээнд амжилттай оролцож, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд Монгол Улсын рекордыг 26.39 секундийн амжилтаар, 200 метрийн араар даллах сэлэлтийн төрлийн Монгол Улсын рекордыг 2:09.06 минутын амжилтаар тус тус шинэчлэн тогтоосон байна.
· 50 LCM Backstroke- 26.39 NR
· 100 LCM Backstroke- 58.41 NR
· 200 LCM Backstroke- 2:09.06 NR