САНСРЫН ТУНЕЛЬД ОСОЛ ГАРЧ, НЭГ ХҮН ГССҮТ-Д ХҮРГЭГДЖЭЭ

GNNGNN
May 1, 2024  
 0
САНСРЫН ТУНЕЛЬД ОСОЛ ГАРЧ, НЭГ ХҮН ГССҮТ-Д ХҮРГЭГДЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/ 06.58 цагт зам тээврийн осол гарсан байна.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас "Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тунелийн орчимд хоёр автомашин мөргөлдсөн тухай дуудлага 06:58 цагт ирсэн.

Ослын улмаас нэг зорчигч ГССҮТ-д хүргэгдсэн. Ослын шалтгааныг тогтоохоор бүрэлдэхүүн ажиллаж, мөрдөн шалгаж байна” гэх мэдээллийг өгчээ.