ХӨСҮТ: ХАЧИГТ ХАЛДВАРЫН УЛИРАЛ ЭХЭЛСЭН ТУЛ ГАДУУР ХУВЦАС ДЭЭР ХАЧИГ ЯВЖ БАЙГАА ЭСЭХИЙГ БАЙНГА ШАЛГАХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

ХӨСҮТ: ХАЧИГТ ХАЛДВАРЫН УЛИРАЛ ЭХЭЛСЭН ТУЛ ГАДУУР ХУВЦАС ДЭЭР ХАЧИГ ЯВЖ БАЙГАА ЭСЭХИЙГ БАЙНГА ШАЛГАХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

GNNGNN
May 2, 2025  
 0
ХӨСҮТ: ХАЧИГТ ХАЛДВАРЫН УЛИРАЛ ЭХЭЛСЭН ТУЛ ГАДУУР ХУВЦАС ДЭЭР ХАЧИГ ЯВЖ БАЙГАА ЭСЭХИЙГ БАЙНГА ШАЛГАХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

Хачигт халдварын улирал эхэлсэнтэй холбоотой ХӨСҮТ-өөс мэдэгдэл хийлээ

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа: 3-р сарын сүүлээс эхлэн хачигт халдварын улирал эхэлдэг, өмнөх жилийн хаврын улиралтай харьцуулахад салхи шуурга ихтэй байгаа учраас хачгаас сэргийлэх зайлшгүй шаардлага гараад байна

Гадуур, ой хээрийн бүсээр явахдаа, хачигт халдварын бүс нутагт ажиллаж, амьдардаг иргэд байнгын битүү, урт хувцас өмсөх шаардлагатай гэж анхааруулж байна. Малгай заавал өмсөх хэрэгтэй, гадуур хувцас дээр нь хачиг явж байгаа эсэхийг тогтмол шалгадаг хэвшилд сурах хэрэгтэй. 

Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг биеэс салгахдаа зөв авах хэрэгтэй. Өөрөө авч чадахгүй бол эрүүл мэндийн төвүүдэд хандаж зөв авхуулах шаардлагатай юм

Малын хачигт өвчний улирал эхэлсэн байгаа учир малын сүү, мах зэргийг заавал буцалгаж, хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна