Төсөл: Баянхошуу Хотын Орон Сууц Жуулалтыг Хөгжүүлэх
Төсөл: Баянхошуу Хотын Орон Сууц Жуулалтыг Хөгжүүлэх

Улаанбаатар хотын хөгжилд чиглэсэн 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Баянхошуу хотын орон сууцжуулах төсөл нь 2028 онд нийт 5000 айлын орон сууцыг барих зорилготой бөгөөд эхний хоёр үе шатаар 2800 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн.
Эхний үе шатанд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамарсан 45 га талбайд 462 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд, энэ оны зун эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууц ашиглалтад орох юм. Барилга угсралтын ажил одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд орон сууцны барилга нь ногоон орон сууцны стандартын дагуу баригдаж байгаа нь онцлогтой.
Төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа бөгөөд орон сууцны төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, халаалтын хэмнэлт зэрэг асуудлыг шийдэж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилго бүхий олон талт шийдлийг авч байна. Баянхошуу хотын орон сууцжуулах төсөл нь саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг экологийн асуудлыг мөн хөндөж, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн амьдрах орчныг бий болгохоор төлөвлөж байгаа юм.