НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: 2025 ОНД ЯВГАН ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД 32 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: 2025 ОНД ЯВГАН ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД 32 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Улаанбаатар хотод 2025 онд нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажилд 32 тэрбум 52 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү төсвийн хүрээнд 15 байршилд явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижуулах ажлыг хэрэгжүүлэхээр болсон байна.
Өнгөрсөн 2024 оны зун явган хүний замын бродюрыг сольж буйг иргэд шүүмжилж байсан бол энэ жил ч мөн явган хүний замыг засах ажил хийхээр төлөвлөжээ. Төсвийн баталгаа, ажлын төлөвлөгөөний дагуу энэ онд явган замын шинэчлэлтийн ажил эхлэх бөгөөд нийслэлийн иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байна.
Нийслэлийн удирдлагууд энэ төслийг хэрэгжүүлэхдээ иргэдийн санал хүсэлтийг тусгах, чанар стандартын дагуу ажиллах, ажлын явцад саад тотгор учруулахгүй байхыг чухалчилж байгаа юм.
Иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, явган замын чанарыг сайжруулах зорилгоор нийслэлийн удирдлагууд энэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.