РЕНЧИНЛХҮМБЭД 4.0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨВ

РЕНЧИНЛХҮМБЭД 4.0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨВ

GNNGNN
May 2, 2025  
 0
РЕНЧИНЛХҮМБЭД 4.0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨВ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 11:57:29 цагт Улаанбаатарын цагаар 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.

Газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл:

  • Газар хөдлөлт болсон хугацаа: 2025.05.02 | 11:57:29 (Улаанбаатарын цагаар)
  • Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 51.48° N, 99.75° E
  • Магнитуд: 4.0
  • Болсон газар: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумдын байршил:

  • Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 31 км
  • Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс хойд зүгт 41 км
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун зүгт 6 км

Одоогоор хохирлын талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. Иргэдийг анхаарал болгоомжтой байж, газар хөдлөлтийн үед авах хамгаалалтын зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна