Д.УРИАНХАЙ: ХАРААД БАЙХАД УЛС ОРНУУДЫН ХӨГЖИЛД ЯВЖ ЯВЖ ГАНЦ Л НУУЦ БАЙНА ШҮҮ ДЭЭ
Би яах вэ, нууц гэж л хэлж байгаа болохоос биш, үнэндээ бол нууц ч биш, ил нэгэн үнэн юм.
Юу гэвэл, эх орондоо хайртай ард түмэнтэй улс л хамгийн түрүүнд хөгжчихсөн байна. Эх орондоо хайртай байна гэдэг бол өөртөө агуу том шаардлагатай, ажил бүтээлийн үүрэг хариуцлагатай амьдарна гэсэн үг!
Германы алдарт зохиолч Б.Брехт “Эх орноо хайрладаг чин хайр л аль ч утгаараа баатруудыг төрүүлдэг. Баатрууд төрдөггүй эх орон хамгийн золгүй эх орон” гэж хэлсэн байдаг юм шүү!
Айхтар үг шүү. Өнөөдрийн хүн төрөлхтний амьдарч буй арга загвар, үг яриа, бодол санаа, явдал мөрийг хараад байхад хүн сармагчнаас үүссэн гэхэд итгэхээсээ түрүүнд хүн эцэстээ сармагчин болж хувирна гэж итгэхэд илүү хялбар байхаар харагдаж байна...
Д.Урианхай Азийн шилдэг яруу найрагч
