ТӨРСӨН АХ ДҮҮС БОЛОХ Н.ХЭРЛЭН, Н.СЭЛЭНГЭ НАР МӨСӨНД АВИРАЛТЫН “ДЭЛХИЙН ЦОМ”-ЫН АВАРГА БОЛЛОО

GNNGNN
Feb 24, 2025  
 0
ТӨРСӨН АХ ДҮҮС БОЛОХ Н.ХЭРЛЭН, Н.СЭЛЭНГЭ НАР МӨСӨНД АВИРАЛТЫН “ДЭЛХИЙН ЦОМ”-ЫН АВАРГА БОЛЛОО



АНУ-ын Колорадо мужийн Лонгмот хотод мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх цуврал болж, манай тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ 12.64 секундийн амжилтаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр дэлхийн цомын гурван цувралд дараалан түрүүлж байгаа нь энэ.


Тэгвэл эрэгтэйчүүдийн хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн 7.43 секундэд замаа туулж дуусгаснаар алтан медалийн эзэн болсон юм. Түүний хувьд дэлхийн цомын хошой аварга болсон бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч Н.Хэрлэнгийн төрсөн ах билээ. Харин мөнгөн медалийг дэлхийн цомын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр 8.67 секундэд замаа дуусгаснаар хүртжээ. Энэ төрөлд манай тамирчин О.Сайханжаргал VI байрт шалгарсан байна.

Лонгмот хотод болсон цувралд 15 орны 90 гаруй шилдэг тамирчид хурд, хүч, авахаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс талбайн эзэн орон хамгийн олон буюу 27 тамирчин сойжээ. Мөсөнд авиралтын дэлхийн цомын сүүлчийн цуврал энэ сарын 27-нд Канадын Эдмонтон хотод эхэлнэ. Тус тэмцээнд манай дөрвөн тамирчин оролцсоны дараа эх орондоо ирэх юм.