2026 ОНД ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МАНАЙ УЛСАД ЗОХИОГДОНО

GNNGNN
Sep 24, 2024  
 0
2026 ОНД ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МАНАЙ УЛСАД ЗОХИОГДОНО

Таеквондогийн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улсад 2026 онд зохион байгуулна.

Азийн таеквондогийн их хурлыг энэ сарын 20-нд Энэтхэг улсын Банглор хотноо зохион байгуулжээ.

Уг хуралд манай улсаас Олон улсын таеквондогийн Монголын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил, шүүгчдийн зөвлөлийн дарга М.Ариунболд, олон улсын шүүгч Н.Гэрэлмаа нар оролцсон юм. Тэд 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах санал тавьжээ. Улмаар ОХУ, Балба зэрэг улстай өрсөлдөж, манай орон зохион байгуулах эрхийг авсан байна. Мөн энэ хурлаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил Азийн таеквондогийн холбооны Ёс зүй, сахилгын хорооны гишүүнээр сонгогджээ