ТҮР ЗАМУУДЫГ СЭТЭЛЖ, ҮЕРИЙН УРСЦЫГ ЧӨЛӨӨЛЖ БАЙНА
Урд шөнөөс эхэлж орсон борооны улмаас Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүсээд байна.
Үүнтэй холбогдуулан, үерийн усны урсцыг чөлөөлөх хүрээнд түр замуудыг сэтлэн ажиллаж байгаа аж.
ТУХАЙЛБАЛ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРОО, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРОО, БАРУУН УУЛЫН СУВГИЙН ТӨГСГӨЛ ХЭСЭГТ ХИЙСЭН ТҮР ЗАМЫГ СЭТЭЛЖ БАЙНА.
Энэ хэсэг нь 3, 4 дүгээр хороолол болон Бөмбөгөрийн үерийн хамгаалалтын сувгийн урсцыг боогоод байсан талаар албаны хүмүүс мэдээллээ.
Мөн Дундголын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан байсан түр замыг ч сэтэлжээ.