БАНКНЫ АЖИЛТАН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ МЭДЭЭЛЛИЙГ СОЛЬЖ, МӨНГӨ АВЧЭЭ
Арилжааны банкны ажилтан харилцагчийнхаа мэдээллийг банкны апплейкэшнтэй холбон ашиглаж, мэдээллийг нь өөрчилж 4 удаагийн гүйлгээгээр нийт 14 сая төгрөгийг шинээр виртуал карт үүсгэн хууль бусаар авчээ.
Энэ хэрэгт цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргээд байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүгчийн захирамжаар цагдан хорьжээ.