ГЭМТ ХЭРГИЙН ХАМЖИГЧААР ХАМТРАН ОРОЛЦСОН ГЭХ Э.Н-Г ДАХИН НЭГ САР ХОРИНО

GNNGNN
Nov 20, 2025  
 0
ГЭМТ ХЭРГИЙН ХАМЖИГЧААР ХАМТРАН ОРОЛЦСОН ГЭХ Э.Н-Г ДАХИН НЭГ САР ХОРИНО

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. 

Түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл арилаагүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай санал ирүүлснийг 2025.11.17-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх прокуророос шүүхэд танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор болон яллагдагчийн өмгөөлөгчийн санал, тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Э.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж дүгнэн мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025.11.24-ний өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.  

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны 
анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо: 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 
Шийдвэрийн дугаар: 2025/ЦХШЗ/3813
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.